70110641 БГД, Сэрүүлэг авто сургууль 2 давхар 213 Да-Ба 10:00-18:00
IMG-LOGO
Эхлэл / Мэдээ / Cургалт, цахим шалгалтын танхимын нээлтийн ажиллагаа

Cургалт, цахим шалгалтын танхимын нээлтийн ажиллагаа

Сэрүүлэг авто сургууль | 2019-03-04 21:23:34 | Лиценз

Цагдаагийн байгууллагад хуулиар харьяалуулсан чиг үүрэг бүхий зөвшөөрлийн системийг боловсронгуй болгох, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд үзүүлэх үйлчилгээг нэг дор төвлөрүүлж, үйл ажиллагааг чирэгдэлгүй шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 02 дугаар сарын 10-ний өдрийн 69 дүгээр тушаалаар Лицензийн төвийг байгуулсан ба 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/288 дугаар тушаалаар албан тушаал, орон тоог шинэчлэн баталсан.

“Иргэн таны төлөө” төслийн хүрээнд 2015 оны 02 дугаар сараас Монголын эмэгтэйчүүдийн “Хатан-Эрдэнэ” төрийн бус байгууллагаас замын хөдөлгөөний аюулгүй байдал, соёлыг төлөвшүүлэх талаар цогц мэдлэг олгох, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос үүдэн гарах сөрөг үр дагаварыг сургалтанд хамрагдсан хүмүүст таниулах сургалтыг олон улсын жишиг стандартад нийцүүлэн зохион байгуулах “Тэгш зам” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд ЦЕГ-ын Лицензийн төвийн сургалтын танхимыг тохижуулан сургалт, цахим шалгалт авахаар тоноглоод байна.

Одоогийн шалгалтын системд тестээр шалгалт авах аргыг ашиглаж байгаа бөгөөд энэ нь түлхүүр үг ашиглан гараар засах ажиллагаа хүндрэлтэй, шалгуулагчид ил тод биш, шалгуулагч хариултыг бусдаас хуулах, бусдад найдах сэтгэлгээг бий болгох муу тал үүсэх сөрөг нөлөөтэй байдаг.
Иймд эрх сэргээх шалгалтыг олон улсын жишигт нийцүүлэн цахим хэлбэрт шилжүүлэх компьютерт суурилуулсан програм хангамжийн тусламжтайгаар электрон хэлбэрээр авах нь тодорхой хугацаанд үнэн зөв бөглөснөөс хамааран төв компьютер болон шалгуулагчид тэр даруй “тэнцсэн” эсэх мэдээлэл гарснаар өнөөгийн арга барилыг шууд халах боломжийг бүрдүүлэх төдийгүй илүү нээлттэй, ил тод, шударга байх нөхцөлийг ч хангах юм.

ЦЕГ-ын Хүний нөөц, сургалтын хэлтэстэй хамтран 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр цагдаагийн байгууллагад цагдаа-жолоочийн орон тоонд судлагдан сонгон шалгаруулалтад орж буй 55 иргэнээс замын хөдөлгөөний хууль, дүрмийн шалгалтыг цахимаар авч, туршиж үзэхэд ямар нэгэн алдаагүй хэвийн ажилласан.

Шилдгийн шилдэг итгэмжлэгдсэн манлайлагч авто сургууль 23 дэхь жилдээ..